Өглөө бүхэн нар шинээр манддаг - Шинэ бичлэгүүд http://shineugluu.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Thu, 14 May 2009 16:34:26 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Р. Доржсүрэн: хүүгээ орхиод явахад ямар хэцүү байсан гэж санана…]]> http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=186689 Д.Хишигт дүүгийн маань аав Р.Доржсүрэн ах Токио явж хандив цуглуулахаар болсон тухай өмнөх бичлэгтээ цухас дурдаж байсан билээ. Харин энэ удаад Токиод ямар ажил амжуулсан болон түүний сэтгэлийн үгийг сонслоо. Р.Доржсүрэн ах ийн ярьсан юм.
“Хүүгийн маань химийн эмчилгээ 5 сарын 2-нд эхэлсэн. Өглөө нь эмнэлэг дээр очиж хүлээж байгаад хүүгийнхээ эмчилгээг эхлүүлчээд, Токио явах бэлтгэлээ базаасан. Хүүгийнхээ өвчний онош, эмчилгээний зардал зэргийн талаар дэлгэрэнгүй бичиж, бэлдсэн танилцуулгаа 500 хувь хувилаад л гарсан даа. Токио явж “Хаврын баяр”-т очих болсон нь хүүгийнхээ төлөө л байсан. Хамгийн гол нь би, хүүгийнхээ хүнд хэцүү байдалд байгааг хүмүүст аль болох хүргэх зорилготой байсан юм.
[...]]]>
Thu, 14 May 2009 16:34:26 +0800 http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=186689
<![CDATA[ХҮН ХҮНДЭЭ Л ХАЙРТАЙ…]]> http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=182863 Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 7д ангийн тэргүүний шилдэг сурагч Д.Хишигт дүүгийнхээ биеийн байдлын талаар түүний аавтай холбогдож мэдээлэл авлаа, сая. Р.Доржсүрэн ахын маань өгсөн мэдээллээр, хүүгийн онош хурц хэлбэрийн түргэн явцтай цусны хорт хавдартай, чөмөг талаа барьсан өвчлөлтэй, чөмөгний гэмтэлтэй гэж гарчээ.
Өнөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд эмнэлэгтээ хэвтээд хордлого тайлах 24 цагийн дусал болон цус дуслаар хийлгүүлж эхэлсэн байна. Мөн биеийн эсэргүүцэл сайжруулах болон бактери устгах эм тариаг хийж эхлээд байгаа гэнэ. Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн химийн эмчилгээ нь эхэлсэн юм байна. Химийн эмчилгээг сайн хийлгэж чадвал чөмөг солих эсэхийг шийднэ гэж эмч нар нь хэлжээ, Р.Доржсүрэн ахад.
[...]]]>
Thu, 07 May 2009 19:10:21 +0800 http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=182863
<![CDATA[Солонгос улсад суралцдаг 21р сангийн оюутанууд Үлэмжбилгүүн хүүд туслалаа]]> http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=180871 Сурах мэдэх гэсэн хүсэл зорилгоор жигүүр хийсэн оюутануудын нэгээхэн хэсэг болох Солонгос улсад суралцдаг 21 зуун сангийн оюутанууд маань Үлэмжбилгүүн дүүдээ туслах аянг 7 хоног өрнүүлж  нийт 439,000 воны тусламж үзүүллээ. Эдгээр оюутанууд маань сурч байгаа сургууль болгондоо аян өрнүүлж идэвхтэй оролцсоноос гадна оюутанууд маань цаг заваараа орчуулга хийж туслана гэж амалсан байгаа. Та нартаа маш их баярлалаа. Олон ах эгч нарынхаа дэмээр Үлэмжбилгүүн маань хурдан эдгэрээрэй. [...]]]> Mon, 04 May 2009 16:02:56 +0800 http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=180871 <![CDATA[Дууны шүлгийн уралдаанд ирүүлсэн Батаа123-н шүлэг]]> http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=180826 Хөндүүр гуниг өрцөнд чинь тэнүүчилж
Хүйтэн бороо зүрхэнд чинь шиврэхүйд
Хүслийн гал нүдэнд чинь дүрэлзэнэ бүү унтраа
Хүн хүндээ илч хайрлана, гараа нааш нь анд минь

Жихүүн бороо, ширүүн салхи шуурлаа ч
Жиндүү жавар, харанхуй шөнө нөмөрлөө ч
ШИНЭ ӨГЛӨӨний наран орчлон дэлхийг бүлээцүүлж
Шижир алтан туяа нь зүрхэнд чинь мандана анд минь

Өгөр зовлон нарыг хаан хөл тушиж
Өнөөдөр бурхан чамайг мартсан мэт санагдах цагт
Өөртөө үнэнч байж юунд ч битгий бууж өг
Өглөө шинээр эхэлнэ чи хэзээ ч ганцаараа биш

Жихүүн бороо, ширүүн салхи шуурлаа ч
Жиндүү жавар, харанхуй шөнө нөмөрлөө ч
ШИНЭ ӨГЛӨӨний наран орчлон дэлхийг бүлээцүүлж
Шижир алтан туяа нь зүрхэнд чинь мандана анд минь

Манан хөшиглөж гай түйтгэр нөмөрлөө ч
Мартагдсан мэт ганцаардаж, хөл алдан тэнслээ ч
Маргааш өдрийн наран харанхуйг үлдэн дээр мандана
Магад ШИНЭ ӨГЛӨӨНИЙ дууч бялзуухай нь та байна

Жихүүн бороо, ширүүн салхи шуурлаа ч
Жиндүү жавар, харанхуй шөнө нөмөрлөө ч
ШИНЭ ӨГЛӨӨний наран орчлон дэлхийг бүлээцүүлж
Шижир алтан туяа нь зүрхэнд чинь мандана анд минь

]]>
Mon, 04 May 2009 15:49:34 +0800 http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=180826
<![CDATA[“Шинэ өглөө” төгөлтөй боллоо]]> http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=180829

Өмнөө тавьсан зорилготой, гартаа ажлын цагаан бээлий өмссөн, толгойдоо “Шинэ өглөө сан” гэсэн лого бүхий гоёмсог тууз боосон хэсэг хүмүүс өнгөрсөн бямба гарагт Ар Хустай гэдэг газрыг чимэв. Үргэлжид шинийг санаачлагч байж чаддаг сангийнхан маань энэ удаад 100 мод тарьсан юм. Болжморынхоо хийхийг хүсч байсны дагуу мод тарих ажлаа амжилттай зохион байгуулж мөн амжилттай оролцоод ирэв.

  [...]]]> Mon, 04 May 2009 15:49:13 +0800 http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=180829 <![CDATA[Солонгос улсын Chungnam National University-д суралцдаг Монгол оюутанууд Үлэмжбилгүүн хүүд тусалла]]> http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=174966

Үлэмжээ хүү минь өдөр өдрөөр хөөрхөн болсоор. Халуун сэтгэлт ах дүүгийн тусламж ч далайн дусал мэт ирсээр. Сэтгэл байвал ширхэг шүдэнз ганцдахгүй хэмээх сайхан үгийн илрэлийг харж байгаадаа үнэхээр баяртай байна. Мөн манай оюутан залуус маш сайн идэвхи санаачлагатай оролцож байгаа нь туйлын талархууштай. Тэдний нэг болох Chungnam National University-д суралцдаг Монгол оюутнууд маань бусад оюутан залуусаа уриалан энэхүү хандивын аяныг зохион байгуулсан юм.

Оюутан нас гэж үнэхээр бахдам сайхан нас шүү. Үлэмжбилгүүн хүүд маань тусалж байгаа сайхан сэтгэлтнүүдийн маань нэг хэсэг нь Chungnam National University-д суралцдаг Монгол оюутанууд болон тэдний гэр бүлийнхэн байлаа. Уруул дордойвч элэг дордойхгүй гэсэн нэг сайхан үг байдаг даа. Хүний нутагт суралцах амьдарч байгаа эдгээр оюутанууд маань Үлэмжбилгүүн хүүд туслах аяныг өрнүүлж нийт 235.000 вон цуглуулж чаджээ. Үлэмжбилгүүн хүүд маань тусалсан Chungnam National University-н Монгол оюутануудын холбоо болон оюутануудаа  тэдний гэр бүлийнхэндээ баярлалаа.

 

Хандив өргөсөн оюутануудын нэрс:

1.       Билгүүний гэр бүл               5000 won

2.       Идрээ                                10 000won

3.       Отгончимэг                        20 000won

4.       Мөнхзоригийн гэр бүл        10 000won

5.       Амаржаргал                       5000won

6.       Цолмонбудын гэр бүл        20 000won

7.       Болдбаатарын гэр бүл        20 000won

8.       Цээням                            10 000won

9.       Батболдын гэр бүл            20 000won

10.   Баттуяа                            10 000won

11.   Цэнгэлтүяа                      20 000won

12.   Ариунзул                         5000won

13.   Жэги                               5000won

14.   Энхзаяа                          10 000won

15.   Отгонтулга                      5000won

16.   Нарантуяа                       10 000won

17.   Батзаяагийн гэр бүл          20 000 won

18.   Туяа                                10 000 won

19.   Даланжаргалын гэр бүл    10 000won

20.   Пүрэвсүрэнгийн гэр бүл   10 000won

                Нийт   235.000 вон

 

2009.04.26 -нд Үлэмжбилгүүн дээрээ очиж эргэхдээ эдгээр оюутануудын тусламжийн мөнгийг гардуулж өгсөн. Үлэмжбилгүүний аав ээж 2 нь та нарт маш их баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүссэнийг дамжуулж байна.


Мөн Солонгос улсад суугаа Амараагийн Үлэмжбилгүүн дүүг маань хурдан эдгэрээрэй хэмээн 50000 вон хандивласныг энэ үеэр бас өгсөн , таньд маш их баярлалаа.

Ни

 

]]>
Thu, 30 Apr 2009 14:40:41 +0800 http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=174966
<![CDATA[Д.Хишигт хүүгийн аав Р.Доржсүрэн: Хүү маань эрүүл саруул болохын төлөө шүд зуун тэмцэж байгаа]]> http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=176987  

13-хан настай Д.Хишигт хүүгээс хурц хэлбэрийн түргэн явцтай цусны хорт хавдартай хэмээн урьдчилсан байдлаар онош илэрч, хүүгийн өвчний тухай өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад хүүгийн биеийн байдал, мөн ямар эмчилгээ хийгдэж байгаа талаар тодруулахаар Д.Хишигтийн аав Р.Доржсүрэн ахтай онлайнаар холбогдсон юм.

 

-Сайн байна уу, Доржсүрэн ах аа. Хишигтийн маань бие ямар байна?

-Сайн сайн. Бид хэд хоёр, гурван газраас ирэх шинжилгээний хариуг хүлээж сууна. Хүүгийн бие янз нь даа л... Турж бас халуурсан хэвээрээ байна. [...]]]> Mon, 27 Apr 2009 11:56:47 +0800 http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=176987 <![CDATA[Их аваргууд Д. Хишигт хүүд тусламжийн гараа сунгалаа]]> http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=173946   Хурц хэлбэрийн цусны хорт хавдар хэмээх хүнд аюултай өвчин тусаад одоо Япон улсын Нагано мужид эмчилгээ хийлгэж эхлээд байгаа Д. Хишигт хүүгийн тухай мэдээллийг та бүхэн сонин болон бусад мэдээллийн хэрэгсэл, интернет сайтуудаас олж уншсан байхаа. Эмчилгээний зардалд хэрэгцээтэй мөнгөний хэмжээ нь ойролцоогоор 200 мянган доллар бөгөөд, хүү, хүүгийн аав ээж нь эмчилгээний зардлыг бүрдүүлэх зорилготойгоор хандивын аян зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй мэдэллийг http://www.boroldoi.mn/nadad-nas-hairlaach/ вэб хуудаснаас үзнэ үү.
Япон улсад зохион байгуулж байгаа хандивын аяны үйл ажиллагаанд Д. Бүрэнжаргал (“Олны үйлс” ТББ), Д. Баярсайхан нар биечлэн оролцож байгаагийн зэрэгцээ Японд амьдардаг нутаг нэгт монгол ахан дүүс, мөн энд сурдаг оюутнууд сэтгэлийн дэм өгч, тусалж дэмжин хандив өргөсөөр байна. Ингээд бид бүхэн 4-р сарын 18-нд Нагано мужид зохион байгуулсан Сумо бөхийн үзүүлэх тоглолтын үеэр хандивын аяны анхны үйл ажиллагаагаа зохион байгууллаа.
 
[...]]]>
Tue, 21 Apr 2009 22:14:16 +0800 http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=173946
<![CDATA[Сайхан Амьдралын Төлөө]]> http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=173887 Залуу нас гэж үнэхээр бахархмаар сайхан юмаа. Эрч хүч, эр зориг, ирмүүн хүсэл гээл энэ бүхнийг цогцлоосон нижгэнэсэн сайхан хэсэг залуустай өчигдөр  уулзлаа. Хүний нутагт ялангуяа солонгост нүүрэндээ галтай нүдэндээ цогтой монгол хүмүүс үнэхээр ховор байдаг юм. Хаа ч очиж, хэнтэй ч уулзсан ажлын хүнд, амьдын хагацлыг үзэж ядарч зовсон нь ил биш ч далд гунигтай хүмүүс.

Солонгост 10 гаруй мянган эрүүл чийрэг 18-35 насны монгол залуус "гэрээгээр" ажилдаг. Хамгийн хүнд нөхцөлтэй үйлдвэрүүдэд хамгийн бага цалингаар ажиллана. Ажлын нөхцөл, амьдрах орчин нь таны төсөөлж байгаагаас ч илүү аймшигтай. Тохижуулсан контейнерт өвөл зуныг өнгөрөөж, усаа түмпенд халаан усанд ордог хүмүүс ч цөөнгүй. 

Авдаг цалингаа  бага ч атугай ахилуулах гэж илүү цагаар ажиллан хамаг залуу нас, хайран биеээ гаргуунд нь гаргах энэ хүмүүс үнэхээр л залуу насны ааг, эрч хүчээр энэ их ажлыг нугалж буй гэлтэй.

Харин монголд байдаг ахан дүүс нь энэ байдалыг ойлгохгүй, тэднийг яаж зовж тэр мөнгийг олдогыг төсөөлөх ч үгүй. [...]]]> Tue, 21 Apr 2009 07:14:57 +0800 http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=173887 <![CDATA["Шинэ-Өглөө" сангийн СҮЛД ДУУны уралдаанд Агай маань оролцож байна]]> http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=173882 "Шинэ-Өглөө" сангийн сүлд дууны уралдаанд бас нэгэн шүлэг ирж, долоон оролцогчийн бүтээлүүд үгийн яруу, утгын урныг уралдуулж байна.  Өнөөдрийн байдлаар отгон оролцогч болох, блогчин Агайгийнхаа илгээсэн захидлыг нийтэлж байна.

[...]]]> Tue, 21 Apr 2009 06:11:02 +0800 http://shineugluu.blog.banjig.net/post.php?post_id=173882