Р. Доржсүрэн: хүүгээ орхиод явахад ямар хэцүү байсан гэж санана…
Д.Хишигт дүүгийн маань аав Р.Доржсүрэн ах Токио явж хандив цуглуулахаар болсон тухай өмнөх бичлэгтээ цухас дурдаж байсан билээ. Харин энэ удаад Токиод ямар ажил амжуулсан болон түүний сэтгэлийн үгийг сонслоо. Р.Доржсүрэн ах ийн ярьсан юм.
“Хүүгийн маань химийн эмчилгээ 5 сарын 2-нд эхэлсэн. Өглөө нь эмнэлэг дээр очиж хүлээж байгаад хүүгийнхээ эмчилгээг эхлүүлчээд, Токио явах бэлтгэлээ базаасан. Хүүгийнхээ өвчний онош, эмчилгээний зардал зэргийн талаар дэлгэрэнгүй бичиж, бэлдсэн танилцуулгаа 500 хувь хувилаад л гарсан даа. Токио явж “Хаврын баяр”-т очих болсон нь хүүгийнхээ төлөө л байсан. Хамгийн гол нь би, хүүгийнхээ хүнд хэцүү байдалд байгааг хүмүүст аль болох хүргэх зорилготой байсан юм.

"Р. Доржсүрэн: хүүгээ орхиод явахад ямар хэцүү байсан гэж санана…" цааш унших »
ХҮН ХҮНДЭЭ Л ХАЙРТАЙ…
Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 7д ангийн тэргүүний шилдэг сурагч Д.Хишигт дүүгийнхээ биеийн байдлын талаар түүний аавтай холбогдож мэдээлэл авлаа, сая. Р.Доржсүрэн ахын маань өгсөн мэдээллээр, хүүгийн онош хурц хэлбэрийн түргэн явцтай цусны хорт хавдартай, чөмөг талаа барьсан өвчлөлтэй, чөмөгний гэмтэлтэй гэж гарчээ.
Өнөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд эмнэлэгтээ хэвтээд хордлого тайлах 24 цагийн дусал болон цус дуслаар хийлгүүлж эхэлсэн байна. Мөн биеийн эсэргүүцэл сайжруулах болон бактери устгах эм тариаг хийж эхлээд байгаа гэнэ. Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн химийн эмчилгээ нь эхэлсэн юм байна. Химийн эмчилгээг сайн хийлгэж чадвал чөмөг солих эсэхийг шийднэ гэж эмч нар нь хэлжээ, Р.Доржсүрэн ахад.

"ХҮН ХҮНДЭЭ Л ХАЙРТАЙ…" цааш унших »
Солонгос улсад суралцдаг 21р сангийн оюутанууд Үлэмжбилгүүн хүүд туслалаа
Сурах мэдэх гэсэн хүсэл зорилгоор жигүүр хийсэн оюутануудын нэгээхэн хэсэг болох Солонгос улсад суралцдаг 21 зуун сангийн оюутанууд маань Үлэмжбилгүүн дүүдээ туслах аянг 7 хоног өрнүүлж  нийт 439,000 воны тусламж үзүүллээ. Эдгээр оюутанууд маань сурч байгаа сургууль болгондоо аян өрнүүлж идэвхтэй оролцсоноос гадна оюутанууд маань цаг заваараа орчуулга хийж туслана гэж амалсан байгаа. Та нартаа маш их баярлалаа. Олон ах эгч нарынхаа дэмээр Үлэмжбилгүүн маань хурдан эдгэрээрэй.
"Солонгос улсад суралцдаг 21р сангийн оюутанууд Үлэмжбилгүүн хүүд туслалаа" цааш унших »
Дууны шүлгийн уралдаанд ирүүлсэн Батаа123-н шүлэг

Хөндүүр гуниг өрцөнд чинь тэнүүчилж
Хүйтэн бороо зүрхэнд чинь шиврэхүйд
Хүслийн гал нүдэнд чинь дүрэлзэнэ бүү унтраа
Хүн хүндээ илч хайрлана, гараа нааш нь анд минь

Жихүүн бороо, ширүүн салхи шуурлаа ч
Жиндүү жавар, харанхуй шөнө нөмөрлөө ч
ШИНЭ ӨГЛӨӨний наран орчлон дэлхийг бүлээцүүлж
Шижир алтан туяа нь зүрхэнд чинь мандана анд минь

Өгөр зовлон нарыг хаан хөл тушиж
Өнөөдөр бурхан чамайг мартсан мэт санагдах цагт
Өөртөө үнэнч байж юунд ч битгий бууж өг
Өглөө шинээр эхэлнэ чи хэзээ ч ганцаараа биш

Жихүүн бороо, ширүүн салхи шуурлаа ч
Жиндүү жавар, харанхуй шөнө нөмөрлөө ч
ШИНЭ ӨГЛӨӨний наран орчлон дэлхийг бүлээцүүлж
Шижир алтан туяа нь зүрхэнд чинь мандана анд минь

Манан хөшиглөж гай түйтгэр нөмөрлөө ч
Мартагдсан мэт ганцаардаж, хөл алдан тэнслээ ч
Маргааш өдрийн наран харанхуйг үлдэн дээр мандана
Магад ШИНЭ ӨГЛӨӨНИЙ дууч бялзуухай нь та байна

Жихүүн бороо, ширүүн салхи шуурлаа ч
Жиндүү жавар, харанхуй шөнө нөмөрлөө ч
ШИНЭ ӨГЛӨӨний наран орчлон дэлхийг бүлээцүүлж
Шижир алтан туяа нь зүрхэнд чинь мандана анд минь

“Шинэ өглөө” төгөлтөй боллоо
Өмнөө тавьсан зорилготой, гартаа ажлын цагаан бээлий өмссөн, толгойдоо “Шинэ өглөө сан” гэсэн лого бүхий гоёмсог тууз боосон хэсэг хүмүүс өнгөрсөн бямба гарагт Ар Хустай гэдэг газрыг чимэв. Үргэлжид шинийг санаачлагч байж чаддаг сангийнхан маань энэ удаад 100 мод тарьсан юм. Болжморынхоо хийхийг хүсч байсны дагуу мод тарих ажлаа амжилттай зохион байгуулж мөн амжилттай оролцоод ирэв.  
"“Шинэ өглөө” төгөлтөй боллоо" цааш унших »
Солонгос улсын Chungnam National University-д суралцдаг Монгол оюутанууд Үлэмжбилгүүн хүүд тусалла

Үлэмжээ хүү минь өдөр өдрөөр хөөрхөн болсоор. Халуун сэтгэлт ах дүүгийн тусламж ч далайн дусал мэт ирсээр. Сэтгэл байвал ширхэг шүдэнз ганцдахгүй хэмээх сайхан үгийн илрэлийг харж байгаадаа үнэхээр баяртай байна. Мөн манай оюутан залуус маш сайн идэвхи санаачлагатай оролцож байгаа нь туйлын талархууштай. Тэдний нэг болох Chungnam National University-д суралцдаг Монгол оюутнууд маань бусад оюутан залуусаа уриалан энэхүү хандивын аяныг зохион байгуулсан юм.

Оюутан нас гэж үнэхээр бахдам сайхан нас шүү. Үлэмжбилгүүн хүүд маань тусалж байгаа сайхан сэтгэлтнүүдийн маань нэг хэсэг нь Chungnam National University-д суралцдаг Монгол оюутанууд болон тэдний гэр бүлийнхэн байлаа. Уруул дордойвч элэг дордойхгүй гэсэн нэг сайхан үг байдаг даа. Хүний нутагт суралцах амьдарч байгаа эдгээр оюутанууд маань Үлэмжбилгүүн хүүд туслах аяныг өрнүүлж нийт 235.000 вон цуглуулж чаджээ. Үлэмжбилгүүн хүүд маань тусалсан Chungnam National University-н Монгол оюутануудын холбоо болон оюутануудаа  тэдний гэр бүлийнхэндээ баярлалаа.

 

Хандив өргөсөн оюутануудын нэрс:

1.       Билгүүний гэр бүл               5000 won

2.       Идрээ                                10 000won

3.       Отгончимэг                        20 000won

4.       Мөнхзоригийн гэр бүл        10 000won

5.       Амаржаргал                       5000won

6.       Цолмонбудын гэр бүл        20 000won

7.       Болдбаатарын гэр бүл        20 000won

8.       Цээням                            10 000won

9.       Батболдын гэр бүл            20 000won

10.   Баттуяа                            10 000won

11.   Цэнгэлтүяа                      20 000won

12.   Ариунзул                         5000won

13.   Жэги                               5000won

14.   Энхзаяа                          10 000won

15.   Отгонтулга                      5000won

16.   Нарантуяа                       10 000won

17.   Батзаяагийн гэр бүл          20 000 won

18.   Туяа                                10 000 won

19.   Даланжаргалын гэр бүл    10 000won

20.   Пүрэвсүрэнгийн гэр бүл   10 000won

                Нийт   235.000 вон

 

2009.04.26 -нд Үлэмжбилгүүн дээрээ очиж эргэхдээ эдгээр оюутануудын тусламжийн мөнгийг гардуулж өгсөн. Үлэмжбилгүүний аав ээж 2 нь та нарт маш их баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүссэнийг дамжуулж байна.


Мөн Солонгос улсад суугаа Амараагийн Үлэмжбилгүүн дүүг маань хурдан эдгэрээрэй хэмээн 50000 вон хандивласныг энэ үеэр бас өгсөн , таньд маш их баярлалаа.

Ни

 

Д.Хишигт хүүгийн аав Р.Доржсүрэн: Хүү маань эрүүл саруул болохын төлөө шүд зуун тэмцэж байгаа
  13-хан настай Д.Хишигт хүүгээс хурц хэлбэрийн түргэн явцтай цусны хорт хавдартай хэмээн урьдчилсан байдлаар онош илэрч, хүүгийн өвчний тухай өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад хүүгийн биеийн байдал, мөн ямар эмчилгээ хийгдэж байгаа талаар тодруулахаар Д.Хишигтийн аав Р.Доржсүрэн ахтай онлайнаар холбогдсон юм.   -Сайн байна уу, Доржсүрэн ах аа. Хишигтийн маань бие ямар байна? -Сайн сайн. Бид хэд хоёр, гурван газраас ирэх шинжилгээний хариуг хүлээж сууна. Хүүгийн бие янз нь даа л... Турж бас халуурсан хэвээрээ байна.
"Д.Хишигт хүүгийн аав Р.Доржсүрэн: Хүү маань эрүүл саруул болохын төлөө шүд зуун тэмцэж байгаа" цааш унших »
Их аваргууд Д. Хишигт хүүд тусламжийн гараа сунгалаа
  Хурц хэлбэрийн цусны хорт хавдар хэмээх хүнд аюултай өвчин тусаад одоо Япон улсын Нагано мужид эмчилгээ хийлгэж эхлээд байгаа Д. Хишигт хүүгийн тухай мэдээллийг та бүхэн сонин болон бусад мэдээллийн хэрэгсэл, интернет сайтуудаас олж уншсан байхаа. Эмчилгээний зардалд хэрэгцээтэй мөнгөний хэмжээ нь ойролцоогоор 200 мянган доллар бөгөөд, хүү, хүүгийн аав ээж нь эмчилгээний зардлыг бүрдүүлэх зорилготойгоор хандивын аян зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй мэдэллийг http://www.boroldoi.mn/nadad-nas-hairlaach/ вэб хуудаснаас үзнэ үү.
Япон улсад зохион байгуулж байгаа хандивын аяны үйл ажиллагаанд Д. Бүрэнжаргал (“Олны үйлс” ТББ), Д. Баярсайхан нар биечлэн оролцож байгаагийн зэрэгцээ Японд амьдардаг нутаг нэгт монгол ахан дүүс, мөн энд сурдаг оюутнууд сэтгэлийн дэм өгч, тусалж дэмжин хандив өргөсөөр байна. Ингээд бид бүхэн 4-р сарын 18-нд Нагано мужид зохион байгуулсан Сумо бөхийн үзүүлэх тоглолтын үеэр хандивын аяны анхны үйл ажиллагаагаа зохион байгууллаа.
 

"Их аваргууд Д. Хишигт хүүд тусламжийн гараа сунгалаа" цааш унших »
Сайхан Амьдралын Төлөө
Залуу нас гэж үнэхээр бахархмаар сайхан юмаа. Эрч хүч, эр зориг, ирмүүн хүсэл гээл энэ бүхнийг цогцлоосон нижгэнэсэн сайхан хэсэг залуустай өчигдөр  уулзлаа. Хүний нутагт ялангуяа солонгост нүүрэндээ галтай нүдэндээ цогтой монгол хүмүүс үнэхээр ховор байдаг юм. Хаа ч очиж, хэнтэй ч уулзсан ажлын хүнд, амьдын хагацлыг үзэж ядарч зовсон нь ил биш ч далд гунигтай хүмүүс. Солонгост 10 гаруй мянган эрүүл чийрэг 18-35 насны монгол залуус "гэрээгээр" ажилдаг. Хамгийн хүнд нөхцөлтэй үйлдвэрүүдэд хамгийн бага цалингаар ажиллана. Ажлын нөхцөл, амьдрах орчин нь таны төсөөлж байгаагаас ч илүү аймшигтай. Тохижуулсан контейнерт өвөл зуныг өнгөрөөж, усаа түмпенд халаан усанд ордог хүмүүс ч цөөнгүй.  Авдаг цалингаа  бага ч атугай ахилуулах гэж илүү цагаар ажиллан хамаг залуу нас, хайран биеээ гаргуунд нь гаргах энэ хүмүүс үнэхээр л залуу насны ааг, эрч хүчээр энэ их ажлыг нугалж буй гэлтэй. Харин монголд байдаг ахан дүүс нь энэ байдалыг ойлгохгүй, тэднийг яаж зовж тэр мөнгийг олдогыг төсөөлөх ч үгүй.
"Сайхан Амьдралын Төлөө" цааш унших »
"Шинэ-Өглөө" сангийн СҮЛД ДУУны уралдаанд Агай маань оролцож байна
"Шинэ-Өглөө" сангийн сүлд дууны уралдаанд бас нэгэн шүлэг ирж, долоон оролцогчийн бүтээлүүд үгийн яруу, утгын урныг уралдуулж байна.  Өнөөдрийн байдлаар отгон оролцогч болох, блогчин Агайгийнхаа илгээсэн захидлыг нийтэлж байна.
""Шинэ-Өглөө" сангийн СҮЛД ДУУны уралдаанд Агай маань оролцож байна" цааш унших »
БАЯН БАНЖИГЫХАНДАА БАЯРЛАЛАА
Бид банжигыхаа блогуудаар цацаж, та бүхнийхээ дэмжлэгтэйгээр Үлэмжбилгүүн хүүд туслаад удаагүй байгаа билээ. 2 сая орчим воны /1180 доллар,445.000 вон/ эхний ээлжний хандивыг эцэг эхэд нь гардуулан өгсөн. Мөн Алтантүрүүгийн захиалгаар солонгост газар дээрээс нь халуун цэг дээрээс нэвтрүүлэг бэлдэх даалгавар аваад бас л банжигчдын маань нэг болох Батэрдэнэ гэдэг хүүгийн тусламжтайгаар нэвтрүүлэг хийж өгөх хүн олдсон юм. СУИС-ын кино найруулагчын ангийг төгссөн, найруулагч Равдан гуай энд ажиллаж амьдрахыхаа хажуугаар солонгост амьдардаг монголчуудын тухай уран сайхны кино хийж байгаа юм байна. Равдан гуай энэ бүтэн сайн өдөр очиж тэр нэвтрүүлгийг хийж өгөхөөр боллоо. Чехид амьдардаг банжигын маань уншигч Ариунаа холбож өгч бид бас нэг сайн хамтрагчтай болсон юм. Түндэмүн дэх христын сүмийн пастор Одбаяр Үлэмжбилгүүн хүүд туслах аянд оролцохыг хүсэж анх санал тавихад уриалагханаар хүлээн авч өнөөдрийг хүртэл үнэтэй зөвөлгөө өгч, мөн бүх үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцон чин сэтгэлээсээ санаа тавин тусалж байгаа билээ. Одбаяр пастортоо энэ завшааныг ашиглаад маш их баярлалаа гэж хэлмээр байна.
"БАЯН БАНЖИГЫХАНДАА БАЯРЛАЛАА" цааш унших »
Дууны шүлгийн уралдаанд...Болжмор
Өглөө бүхэн шинэ Зулзаган нахиа орчлонг танихаар Шинэ ертөнцөд мэндлэн өссөөр Жаахан үрс минь баясгалан хүссээр Шинэ Өглөөг инээмсэглэн угтана
"Дууны шүлгийн уралдаанд...Болжмор" цааш унших »
Дууны шүлгийн уралдаанд ирүүлсэн Күүтийн шүлэг

 

Шинэ Өглөө

 

Үүрийн гэгээтэй жаргал авчирч

Өглөөний нартай хайр сүлж

Өнөөдрийг маргааш сайхнаар дурсуулж

Өнгөт орчлонгийн өглөө бүхэн шинэхэн

 

Итгэлийн гараа хүмүүний сэтгэлд сунгаж

Эгэлхэн нэгэн ч инээмсэглэж яваасай гэсэндээ

Гунигийн сүүдрийг өчигдөрийн нарантай жаргааж

Гундаа нь үгүй орчлонгийн өглөө бүхэн шинэхээн

 

Хайр гэрэлтүүлсэн ээжийн цайтай сүлэрч

Хал ухааруулсан аавын харцтай инээмсэглэж

Цээж цэлмэтэл нараараа тоглож ирдэг

Цэнгэг орчлонгийн өглөө бүхэн шинэхээн...

 

 

Сүүн Зам татуулсан "Шинэ Өглөө".../хандивын тайлан. сөүл/
"Шинэ өглөө" сангаас уриалсан Г.Үлэмжбилгүүн хүүгийн хандивын аян 4 сарын 13 наас эхэлсэн билээ. Халуун сэтгэлтэй "банжигчидын" буянд 2 сая орчим вон цугларч, түүнийг Үлэмжбилгүүн хүүдээ өчигдөр аваачиж өгчихөөд ирлээ. Үдээс хойш ажлаасаа яаж чөлөө авья даа гэж бодож суутал дарга өөрөө надад Түндэмүн орох ажил даалгав. /эмнэлэг түндэмүнээс холгүй/ Сүүтэй цай, хуушуур хоёр  "Солонго зоогийн газар" -т утасдаж захиалаад очих авахдаа эмнэлэгт хэвтэж байгаа Билгүүн хүүгийхаа тухай тэдэнд ярихад зоогийн газрын эзэн залуу "Далайд дусал нэмэр болгож энэ цайг би үнэгүй өгье.
"Сүүн Зам татуулсан "Шинэ Өглөө".../хандивын тайлан. сөүл/" цааш унших »
Хандивын нэгтгэл

 

д\д Нэр Харъяалал MNT
1 Ц.Байгальмаа Шинэ Өглөө сангийн гишүүн $50.00
2 Медикал Шинэ Өглөө сангийн гишүүн               20,000.00
3 Б.Нэргүй Шинэ Өглөө сангийн гишүүн 20,000.00₮
4 Наргил Шинэ Өглөө сангийн гишүүн 20,000.00₮
5 Cacharel Шинэ Өглөө сангийн гишүүн 20,000.00₮
6 Х.Болор-Эрдэнэ Зохиолч сэтгүүлч 10,000.00₮
7 Э.Сарнай Хамгийн бяцхан блогчин 2,040.00₮
8 Янзага Уншигч 10,000.00₮
9 Амаржаргал Уншигч 40,000.00₮
10 Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ ХасБанкны ажиллагсадын үүсгэл санаачлагаар байгуулагдсан Хүүхдийн сайн сайхны төлөө ТББ 200,000.00₮
11 Э.Мөнхтогтох НИММ аудит ХХК 20,000.00₮
12 Д.Батжаргал НИММ аудит ХХК 10,000.00₮
13 Б.Бямбаа НИММ аудит ХХК 10,000.00₮
14 Чимгээ НИММ аудит ХХК 5,000.00₮
15 Ундраа Уншигч $50.00
16 Жиргээ Блогчин 95,000.00₮
17 Буянаа Уншигч               20,000.00
18 Zochin*** Уншигч  40000  Ургамалын цайны хамт 
19 Бүжигчин Шинэ Өглөө сангийн гишүүн 50
20 Б.Оюун-Эрдэнэ Уншигч 5
21 Parfum  Блогчин 30
22 Бүсгүйн тэмдэглэл Блогчин 20
23 Winterwood Блогчин               30,000.00
24 Оргойт Блогчин                 5,000.00
25 Батмөнх Блогчин               10,000.00
26 VIP_BTB@YAHOO.COM   20,000.00₮
27 ? Дэнжийн 1000 ХААН БАНК-с мөнгөө шилжүүлсэн нэр тодорхойгүй 10,000.00₮
28 Ариунжаргал Жамсансүрэн Уншигч 49,999.99₮
29 ? XAC-37-с мөнгөө шилжүүлсэн нэр тодорхойгүй 5,000.00₮
30 Амор Шинэ Өглөө сангийн гишүүн 30,000.00₮
31 Оюунаа Шинэ Өглөө сангийн гишүүн $30.00
32 Чацарганы бут Шинэ Өглөө сангийн гишүүн $50.00
33 Ангараг Шинэ Өглөө сангийн гишүүн $20.00
34 Сандэй Блогчин $20.00
35 Алтаргана Шинэ Өглөө сангийн гишүүн $25.00
36 Туул Уншигч $40.00
37 Горзоок түүний гэр бүл Блогчин 50
38 Б.Төмөр Уншигч 10
39 Хантэнгэр Блогчин               50,000.00
40 Борис5555 Блогчин               30,000.00
41 Мэндээ-Энх Блогчин               20,000.00
42 Монжиго Блогчин  
43 Ch. Munhzul Герман Уншигч Герман 99.7eur Гүйлгээний шимтгэл 0.3 eur хасагдсан
44 Энхболд Уншигч             150,000.00
45 ss_gogo Блогчин  50 pound 
46 Elma Блогчин               30,000.00
47 Tungaa Уншигч $30.00
48 Nice Lady Блогчин 10,000.00₮
49 ?? USA Oyunaagiin dansand hiisen $20.00
50 L.Munhtur Уншигч $50.00
   НИЙТ ХАНДИВ /MNT-р илэрхийлбэл/          2,233,587.99

Үлэмжбилгүүний хандивын аяны мэдээлэл

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе

 

Үлэмжээгийн хандивын АНУ дахь дансны тайлан 4 сарын 11 байдлаар $435 болсон бөгөөд 4 сарын 12ны өдөр /Монголд/ Нинид хүлээлгэн өгөв.

 

Алтаргана, Чацарганы Бут, Сандэй, Болжмор, Ангараг, Туул, Монжиго, Мөнхтөр Л/California/, Оюунаа болон нэрээ бичээгүй 2 уншигчдаа Шинэ Өглөө Сангийн нэрийн өмнөөс баярлалаа

Өнөөдрийн байдлаар буюу 4 сарын 13: дансанд нэг уншигчийн хандив орж ирсэн бөгөөд мөн Үлэмжээд маань Wisconsin мужаас Батнасан захиа, хандивын хамт захиагаар ирүүлсэнийг хүлээн авлаа.

Сайн байна уу? Захиа очих өдрийн мэндийг хүргье.

Та бүгдийн зохион байгуулж байгаа ажлыг дэмжиж байна. Уучлаарай тэр хүүгийн нэрийг санадаггүй ээ гэхдээ хурдан эдгээрэй гэж дамжуулж өгөөрэй

Та бүгдийг хүндэтгэсэн Г. Батнасан 4/10/2009 Wisconsin

 

Баярлалаа Батнасандаа, тэгэлгүй яахав бид чиний захиаг дамжуулахдаа баяртай байна.

PS:Захиаг уул нь сканердаж оруулах гэсэн чинь сканерийн хор дуусжээ гэж...хэхэ тэгээд биччихлээ гэхдээ нандигнан хадгалсан

 

 

Шинэ Өглөө Сан

Маргаашийн төлөө Бид хамтдаа

Дууны шүлгийн уралдаан зарлаж байна...
Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө сэтгэл зүрхээрээ биднийг дэмжин хамт байдаг та нартаа баярлалаа. Хэдий манай " Шинэ - Өглөө " сан үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа ч хүмүүс бидний үйл хэргийг дэмжин хамтарч ажиллах, гишүүнээр орох хүсэлтээ ирүүлж байгаад баяртай байна. Одоогоор манай сангийн гишүүд: Монгол, Америк, Солонгос, Итали, Герман, Австри, Чех, Япон, Орос, Щвейцар зэрэг улсуудад ажиллаж, сурч байгаа 30 гаран гишүүдээс бүрдэж байна. Хүссэн хүн бүхэнд манай хаалга нээлттэй бөгөөд бид сайн дурын үндсэн дээр байгуулагдсан ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Хэрвээ та манай санд гишүүнээр элсэн орохыг хүсвэл:
"Дууны шүлгийн уралдаан зарлаж байна..." цааш унших »
Сүлд дууны шүлгийн уралдаанд ирүүлсэн Болорка83-ын бүтээл
Булбархай гарт тань наран түлхүүр атгуулж
Бусдын дайтай явах сэтгэлийн гэгээ хайрлая
Жаргалтай үрсийнхээ цалгим инээдээр эвээ нэгтгэж
Залуус бид шинэ өглөө өөд хамтдаа алхая
"Сүлд дууны шүлгийн уралдаанд ирүүлсэн Болорка83-ын бүтээл" цааш унших »
Сүлд дууны шүлгийн уралдаанд ирүүлсэн Аманжинкагийн бүтээл
  ШИНЭ ӨГЛӨӨ



Шинэхэн өглөөний гэрэлт алтан наран авхай

Шижир туяа цацруулан хэнийг ч ялгахгүй гийгүүлнэ

Шинэ итгэл найдвар бүхэн бидний сэтгэлд үргэлж ундарч

Ширүүн шуурга цас бороог ч урам зоригоороо бид хамтдаа туулна


"Сүлд дууны шүлгийн уралдаанд ирүүлсэн Аманжинкагийн бүтээл" цааш унших »
ҮЛЭМЖБИЛГҮҮН ХҮҮД ХҮРЭХ ЦҮНХ БУюУ ХАНДИВЫН МЭДЭЭЛЭЛ

2009 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн байдлаар цугларсан хандив дарааx байдалтай байна.

Та нартаа баярлалаа

 

д\д Hэр Харъяалал MNT
1 Ц.Байгалмаа Шинэ Өглөө сангийн гишүүн $50.00
2 Медикал Шинэ Өглөө сангийн гишүүн               20,000.00
3 Б.Нэргүй Шинэ Өглөө сангийн гишүүн 20,000.00₮
4 Наргил Шинэ Өглөө сангийн гишүүн 20,000.00₮
5 Cacharel Шинэ Өглөө сангийн гишүүн 20,000.00₮
6 Х.Болор-Эрдэнэ Зохиолч сэтгүүлч 10,000.00₮
7 Э.Сарнай Хамгийн бяцхан блогчин 2,040.00₮
8 Янзага Уншигч 10,000.00₮
9 Амаржаргал Уншигч 40,000.00₮
10 Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ ХасБанкны ажиллагсадын үүсгэл санаачлагаар байгуулагдсан Хүүхдийн сайн сайхны төлөө ТББ 200,000.00₮
11 Э.Мөнхтогтох НИММ аудит ХХК 20,000.00₮
12 Д.Батжаргал НИММ аудит ХХК 10,000.00₮
13 Б.Бямбаа НИММ аудит ХХК 10,000.00₮
14 Чимгээ НИММ аудит ХХК 5,000.00₮
15 Ундраа Уншигч $50.00
16 Жиргээ Блогчин 95,000.00₮
17 Буянаа Уншигч               20,000.00
18 Zochin*** Уншигч  40000  Ургамалын цайны хамт 
19 Бүжигчин Шинэ Өглөө сангийн гишүүн € 50.00
20 Б.Оюун-Эрдэнэ Уншигч € 5.00
21 Parfum  Блогчин € 30.00
22 Бүсгүйн тэмдэглэл Блогчин € 20.00
23 Winterwood Блогчин               30,000.00
24 Оргойт Блогчин                 5,000.00
25 Батмөнх Блогчин               10,000.00
26 VIP_BTB@YAHOO.COM   20,000.00₮
27 ? Дэнжийн 1000 ХААН БАНК-с мөнгөө шилжүүлсэн нэр тодорхойгүй 10,000.00₮
28 Ариунжаргал Жамсансүрэн Уншигч 49,999.99₮
29 ? XAC-37-с мөнгөө шилжүүлсэн нэр тодорхойгүй 5,000.00₮
30 Амор Шинэ Өглөө сангийн гишүүн 30,000.00₮
31 Оюунаа Шинэ Өглөө сангийн гишүүн $30.00
32 Чацарганы бут Шинэ Өглөө сангийн гишүүн $50.00
33 Ангараг Шинэ Өглөө сангийн гишүүн $20.00
34 Сандэй Блогчин $20.00
35 Алтаргана Шинэ Өглөө сангийн гишүүн $25.00
36 Туул Уншигч $40.00
37 Горзоок түүний гэр бүл Блогчин € 50.00
38 Б.Төмөр Уншигч € 10.00
39 Хантэнгэр Блогчин               50,000.00
40 Борис5555 Блогчин               30,000.00
41 Мэндээ-Энх Блогчин               20,000.00
42 Монжиго Блогчин  
43 Ch. Munhzul Герман Уншигч Герман 99.7eur Гүйлгээний шимтгэл 0.3 eur хасагдсан
44 Энхболд Уншигч             150,000.00
45 ss_gogo Блогчин  50 pound 
46 Elma Блогчин               30,000.00
47 Tungaa Уншигч $30.00
48 Nice Lady Блогчин 10,000.00₮
   НИЙТ ХАНДИВ /MNT-р илэрхийлбэл/          2,065,587.99
(Нийт: 39)